Мал сүргийн тоогоор Дашбалбар сум тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-07 13:58:05

Дорнод /МОНЦАМЭ/. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор Дашбалбар сум 292 мянган толгой мал тоолуулж, мал сүргийн тоогоор Дорнод аймагтаа тэргүүлжээ.

Оны сүүлээр хийсэн мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймгийн хэмжээнд 2.3 сая гаруй толгой мал байгаагаас үхэр 243 мянган толгойд хүрч, өмнөх оноос 17 хувиар өссөн байна. Харин хонь 1.1 сая, ямаа 702 мянга, адуу 278 мянгад хүрчээ. Тэмээн сүргийн тоо толгой 6063-т хүрсэн нь өмнөх оноос 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Аймгийн хэмжээнд 2018 онд төллөх насны 931 мянган толгой хээлтэгч малын 837 мянга нь төллөж, нийт төлийн 98 хувийг мал болгон бойжуулсан бол нийт малын 0.3 хувь буюу 6588 толгой том мал зүй бусаар хорогдсон гэсэн дүн мэдээтэй байна.

Мал тооллогод 14 сумын 67 багт 394 тоологч ажиллаж, хяналтын тооллогыг есөн чиглэлд хийж баталгаажуулжээ. Малын тоо 2011 оноос хойш тогтмол өсөлттэй байгаа гэж ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ