Цагаачдын бас нэг цуваа Мексикийн хил дээр удахгүй ирнэ гэдгийг мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-08 10:55:32

МЕХИКО. /TASS/. Төв Америкийн орнуудын цагаачдын ээлжит цуваа АНУ-ын хил рүү очихын тулд нэгдүгээр сарын дундуур Мексикт нэвтрэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Дотоод хэргийн сайд Ольга Санчес Кордеро мэдээлжээ.


“Нэгдүгээр сарын дундуур манай улсын нутаг дэвсгэрт нэвтрэхээр цагаачдын бас нэг цуваа бүрдэж байгаа тухай мэдээлэл авсан. Энэ хүмүүсийг аюулгүй, эмх журамтай нэвтрүүлэхэд шаардлагатай арга хэмжээг бид авна” гэж Мексикийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна. Кордерогийн хэлснээр, Мексикийн нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрэхийг цагаачдад зөвшөөрөхгүй.

Холбоотой мэдээ