Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Нидерланд, Их Британи улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-09 11:54:53
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Япон улсад анх удаа зохион байгуулагдах Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Нидерланд болон Их Британи улс руу лхагва гарагаас баасан гарагийн хооронд айлчилна.


Шинзо Абэ айлчлалынхаа үеэр Нидерланд улсын Ерөнхий сайд Марк Рютте, Их Британи улсын Ерөнхий сайд Тереза Мэй нартай биечлэн уулзаж, ирэх зуравдугаар сард болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцах аж.

 

Дэлхий нийтэд тулгарч буй асуудлуудад нухацтай хандаж, түншүүдтэйгээ дахин нягт хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм.

 

Ирэх зуравдугаар сард болох дээд хэмжээний уулзалтаар үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, чөлөөт худалдааг дэмжих, далай дахь хуванцар хог хаягдлын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдийг хэлэлцэнэ. 

 

Мөн Абэ гуравдугаар сарын сүүлээр Их Британи Европын холбооноос гарах үйл явц нь тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Японы компаниудад сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр арга хэмжээ авах хүсэлтийг Тереза Мэйд тавихаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ