Монголын уран нугараачид "Дамбо" хүүхэлдэйн кинонд тогложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-09 12:18:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар  “Дамбо” хүүхэлдтэйн киноны туслах дүрд тогложээ. 

Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киноны шинэчилсэн хувилбарыг “Walt Disney” кино компани бүтээжээ. Кино ирэх гуравдугаар сарын 29-нд АНУ болон Их Британийн кино театруудын дэлгэцнээ гарах юм байна. Киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллаж, гол дүрийг нь Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито, Ева Грийн  нар бүтээсэн байна.

Холбоотой мэдээ