Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Төрийн ордонд хаалттай горимоор хуралдаж, УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэж байна.
Дээрх нэр бүхий дөрвөн гишүүний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа юм. Гишүүдийн зүгээс хуулийн байгууллагын мөрдөн байцаалтад нөлөөлөх магадлалтай тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлснээ Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хуралдааны өмнө сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдлаа.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир гишүүн оролцож, ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар тайлбар хийж байна. Харин Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.