Засаг дарга Г.Батсуурь хөдөөгийн багийн малчидтай уулзав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-01-09 15:58:49

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн  Засаг дарга Г.Батсуурь нэгдүгээр сарын 07-нд  хөдөөгийн багуудын малчин айл өрхүүдийн гэрээр орж, малчидтай уулзаж өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Тус аймагт   энэ жил 438 мянга орчим мал өвөлжиж буйгаас  адуу 22.3,  үхэр 14.9 мянга, 0.9 мянга, 205.2 мянга, ямаа 195.1 мянган мал тус тус буй аж.

Зуны дэлгэр цагт Говьсүмбэр аймагт  хур бороо их борсон нь газрын гарц сайжирч  зуншлага ч сайхан болжээ. Тиймээс малчдын ихэнх нь өнөтэй өвөлжиж байна.

Засаг дарга  уулзалтаар малчдад тулгамдаж буй зарим асуудлуудыг сонсож  шийдвэрлэхээр болов. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Х.Цэрэндолгор иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. 

Холбоотой мэдээ