Гурван мянга орчим хүн шинээр даатгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-09 21:15:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 оныг “Цахим хэрэглээг  нэвтрүүлэх жил” болгон зарлаж, ард иргэдэд үр дүнгээ өгсөн олон ажлыг зохион байгуулжээ.

Хүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон энэ цаг үед “нийгмийн даатгал” апплейкшнээ гар утсандаа суулган нийгмийн даатгалын мэдээ мэдээлэл авах, төлөлтөө хянах боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр нийгмийн даатгалын лавлагааг зөвхөн архиваас авдаг байсан бол одоо гэрээсээ, ажлаасаа интернэт ашиглан авах боломжтой болжээ.

Мөн нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс  2018 онд 127 удаагийн сургалт, өдөрлөгийг зохион байгуулж, 14351 иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна. Үүний үр дүнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин зэрэг 2798 хүн шинээр сайн дурын болон эрүүл мэндийн даатгалд хамруулжээ.

Холбоотой мэдээ