Завханд томуугийн дэгдэлт өнгөрсөн онтой харьцуулахад бага байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Томуу, томуу төст
өвчин, ихэссэнтэй холбоотой аймгийн Нэгдсэн эмнэлэг
“Хүүхдийн эмч зөвлөж байна” нэртэй шууд утас дахин ажиллуулж
эхэлжээ. Энэхүү утсаар дамжуулан иргэд, эцэг эхчүүд
томуу, хүүхдийн томуу төст өвчин ханиад дэгдэлтийн талаарх зөвлөгөө авч болох
юм байна.
Түүнчлэн шаардлагатай тохиолдолд очиж
үзүүлж болох ажээ. Шууд утас нь өдөр бүр өглөөний 9:00 цагаас шөнийн 22:00 цаг
хүртэл иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм байна.
Хүүхдийн тасгаар он гарсаар 102 хүүхэд зөвлөгөө авч
эмчлүүлжээ. Хэвтэж эмчлүүлэх тасгийн ачаалал ихтэй байгаа ч өвчтөн
хүндэрсэн тохиолдол гараагүй байна. Харин өдрөөр үзэх эмчийн ачаалал их
байгаатай холбоотой Нэгдсэн эмнэлгээс утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг энэ жил дахин нээгээд байгаа нь энэ юм.
Дашрамд ханиад томуу улирлын чанартай өвчин. Яг энэ үед дэгдэлт нь нэмэгддэг. Ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт харьцангуй бага
байгаа. Энэ нь амралтын үетэй холбоотой байх. Харин цэцэрлэгийн болон бага
насны ялангуяа нярай хүүхдүүдийн дунд ханиад томуугийн дэгдэлт буурахгүй байна.
Одоогийн
байдлаар өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад гайгүй байна. Энэ нь урьдчилан
сэргийлэх арга хэмжээ сайн авч, зөвлөгөө өгч байгаатай холбоотой юм хэмээн
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаас мэдээлэв. Сонирхуулахад өнгөрсөн жил мөн шууд утас ажиллуулж эмч нарын ачааллыг
багасгаж эцэг эхчүүдэд утсаар зөвлөгөө өгснөөр томуу өвчний хүндрэл бага
гарчээ.