МУГЖ дуучин Т.Ариунаа шинэ цомгоо гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-11 11:50:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” хэмээх долоо дахь цомгоо өлгийдөн авахад бэлэн болжээ.

Поп дива дуучин маань хамгийн сүүлд "Чамдаа уусна" хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг ихэд татсан. Энэ уран бүтээл нь түүний шинээр гарч байгаа  дээрх цомогт багтсан байна. Дуучин Т.Ариунаа 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа 2017 онд шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо гаргаж байсан юм.

Холбоотой мэдээ