“Хадлан тэжээл” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-01-11 15:52:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Уламжлалт мал сүргээ адгуулж өвөл хаврыг амжилттай давах, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймгийн эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, малчдын хөдөлмөрийг үнэлэх,  малын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор зарласан “Хадлан тэжээл” болзолт уралдааны дүн гарлаа.

2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд зохион байгуулсан “Хадлан тэжээл” болзолт уралдаанд идэвх санаачилга гарган ажилласан сумаар Сайншанд, Улаанбадрах сум шалгарчээ.

Харин идэвх санаачилга гарган ажилласан малчинаар Даланжаргалан сумын иргэн Н.Болдбаатар, Улаанбадрах сум ын иргэн Б.Чинбат, Сайншанд сумын иргэн Д.Чулуунбаатар нар шалгарав. Малчид бэлчээр усжуулж, худаг гаргах, өвч тэжээл ахиу бэлтгэх, малынхаа тарга хүчийг авахуулах ажилд бусдыгаа манлайлсан бол Сайншанд сум өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангажээ. 

Холбоотой мэдээ