Булган суманд “Тэмээн соёл-2019” өдөрлөг боллоо

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-01-12 14:20:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Булган суманд “Тэмээн соёл-2019" өдөрлөг өчигдөр /2019.01.11/ зохион байгуулсан байна.


Энэхүү өдөрлөгт Булган сумын 3 багийн 15 малчин, 3 хөсөг, 120 тэмээ оролцож, нутгийн зон олондоо тэмээний ашиг шим, зан үйл, өв соёлын талаар өргөнөөр сурталчилан таниулжээ. Тухайлбал, энэ үеэр шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, эмнэг тэмээ сургах, буйл зорох, ногт зангидах, тэмээний уралдаан зэрэг уралдаан, тэмцээнийг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ