Өвөрхангай аймгийн мал сүрэг өмнөх оноос 4.9 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-14 20:35:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор Өвөрхангай аймаг 5 сая 461 мянга 346 толгой мал тоолуулсан. Энэ нь өмнөх оноос 4.9 хувь буюу 282.2 мянган толгой малаар буурсан үзүүлэлт юм.

Нийт малын 41 хувь буюу 2.2 сая нь ямаа, 47 хувь буюу 2.5 сая нь хонь, 323 мянган адуу, 272 мянган үхэр, 31 мянган тэмээ байна. Малын тоогоор Богд сум тэргүүлж байгаа ба нийт 473859 толгой малтай юм. Үүнээс 10.6 мянган тэмээгээр болон 326 мянган ямаагаар аймагтаа тэргүүлж байна. Мөн 19 сумын 111 багаас Баянгол сумын Өнц баг 117743 мянган толгой мал тоолуулж тэргүүлжээ.

Өвөрхангай аймаг улсад ямааны тоогоор 2-рт, хонины тоогоор 3-рт, адууны тоогоор 4-рт, үхрийн тоогоор 5-рт орлоо. Богд сум нийт малын тоогоороо улсад 5-рт жагсжээ. Аймгийн хэмжээнд малтай өрх 19186 байна.

Холбоотой мэдээ