Орчны бохирдол үүсгэсэн иргэн, байгууллагын мэдээллийг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-14 15:33:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Хот тохижилтын алба, Байгаль орчны байцаагч, Багийн захиргаа хамтран орчны бохирдлын эсрэг ажил зохион байгуулж байна.

Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Манлай тод” ХХК, “Суварга өндөр”  ХХК, “Мөнх Монгол” ХХК, Хархорин худалдааны зах, Нэгдсэн эмнэлэг, ШШГХ-423 дүгээр ангийн орон сууцны оршин суугчдад хугацаатай үүрэг даалгавар өгч, ил задгай хаясан хог хаягдлаа цэвэрлэхийг шаардаж байгаа ажээ.

Хөрсний бохирдлоос  60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг бөгөөд бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог учраас нийтийн эзэмшлийн зам, талбайд хог, угаадас, үнс асгаж, орчны бохирдол үүсгэсэн иргэн, байгууллагын мэдээллийг сумын Хот тохижилтын албанд авч байгаа аж.

Холбоотой мэдээ