Социнтерний ОУ-ын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурал Монголд анх удаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dotood_editor@montsame.mn
2016-03-12 14:48:23

Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн хурал ирэх сарын 22-23-ны өдрүүдэд манай улсад болно.

Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Франц хотын Марсел хотноо зохион байгуулагдсан Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн хуралд оролцсон.

Монголын төлөөлөгчид дээрх хуралд оролцохдоо Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурлыг эх орондоо зохион байгуулах санаачилгыг гаргасны дагуу уг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ