Македонд Албани хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-15 15:13:02

СКОПЬЕ. /ТАСС/. Албани хэлийг Македоны албан ёсны хоёр дахь хэл болгох тухай хууль хүчин төгөлдөр болж, тус хуулийг төрийн мэдлийн хэвлэлд нийтэлжээ. Энэ тухай Македоны парламентын дарга Талат Жафери “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Тус улсын сөрөг хүчний “Македоны дотоод хувьсгалын байгууллага-Македоны үндэсний нэгдлийн төлөөх ардчилсан” нам тус хуулийг нийтэлсэн явдлыг эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэж, хуулийг хүчин төгөлдөр болгосон явдлыг эрс шүүмжилсэн байна.


“Македоны Социал демократ холбоо хуулийн дүрэм журмыг дахин үгүй хийж байна. Тус холбооны удирдагчид улс орны  нэрийг өөрчилснийхөө дараа Бүгд Найрамдах Македон Улсыг хууль бус, хүчирхийллийн замаар хоёр хэлтэй болгож байна” гэж тус мэдэгдэлд дурджээ.


Албани хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох тухай хуулийг батлахыг Македоны парламент өнгөрсөн онд дэмжжээ. 120 депутатын 69 нь тус хуулийг батлахыг дэмжсэн байна. Энэ хуулийг “Македоны дотоод хувьсгалын байгууллага-Македоны үндэсний нэгдлийн төлөөх ардчилсан” намын төлөөлөгчдийн оролцоогүйгээр баталж байжээ. 

Холбоотой мэдээ