К.Гоныг батлан даалтаар суллах тухай хүсэлтийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-15 18:07:27

ТОКИО. /NHK/. Renault - Nissan – Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоныг батлан даалтаар суллах тухай хүсэлтийг Токио хотын тойргийн шүүх дахин цуцалжээ. 


NHK” телевизийн мэдээлж байгаагаар, К.Гон батлан даалтаар суллагдвал гэрчүүдэд нөлөөлж, хилийн чанад руу зугтана гэсэн дүгнэлтэд шүүх хүрчээ.   


К.Гон болон Nissan компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан Грег Келли нарыг өнгөрсөн 11 дүгээр сарын 19-нд Япон улсын санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэн, баривчлан саатуулсан. К.Гоныг 2010-2015 онд Nissan компанийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байх үеэрээ Г.Келлигийн дэмжлэгтэйгээр ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт буруутгасан юм.  


Холбоотой мэдээ