"Сүлдэн тэнгэр" хоршоо чанарын стандарт нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-16 15:30:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Сүлдэн Тэнгэр" хоршоо Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхээр болжээ.

Чанарын тогтолцооны зөвлөх үйлчилгээг Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо хариуцан хийхээр болсон байна.

"Сүлдэн Тэнгэр" хоршоо нь 2001 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 30 гаруй нэр төрлийн талх нарийн боов үйлдвэрлэн, аймгийн төвийн хэрэгцээний 60 орчим хувийг ханган ажиллахаас гадна Баянхонгор аймгийн 18 суманд бүтээгдэхүүнээ түгээн борлуулдаг аж. 
Бүтээгдэхүүнүүдээ “Алтан тариа”, “Улаанбаатар” ХХК-нийн гурил, ОХУ-ын цөцгийн тос зэрэг ямар нэгэн химийн бодис агуулаагүй байгалийн цэвэр түүхий эдээр үйлдвэрлэдэг байна. Тус хоршооныхон олон улсын хүнсний үйлдвэрлэлийн технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн, үйлдвэрлэл, борлуулалтын цар хүрээгээ улсын хэмжээнд тэлж, үндэсний брэнд болох зорилттой ажиллаж байгаа юм байна.
Чанарын менежментийн стандартыг нэвтрүүлснээр "Сүлдэн тэнгэр" хоршоо аймагтаа ISO 9001:2015 хангасан хувийн хэвшлийн анхдагч компани болох юм. 
Холбоотой мэдээ