Турк улс С-400 цогцолборыг худалдан авахаас татгалзахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-16 14:23:20

МОСКА. /АиФ/. Манай улс АНУ-аас “Patriot” зенит пуужингийн цогцолборыг худалдан авсан тохиолдолд Оросын "С-400" зенит пуужингийн цогцолборыг худалдан авахаасаа татгалзах бодолгүй байна гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ибрагим Калын мэдэгджээ.


"АНУ болон Оросоос зенит пуужингийн цогцолборуудыг худалдан авах асуудалд ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Бидний байр суурь урьдын хэвээр байгаа бөгөөд бид үндэсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай гэж үзэж буй зүйлээ хийх болно” гэж Калын онцлон тэмдэглэсэн байна.  


Одоогоор Туркийн эрх баригчид “Patriot” зенит пуужингийн цогцолборыг худалдан авах асуудлаар АНУ-тай хамтран ажиллаж байгаа гэж тэрбээр мөн хэлжээ. 

Холбоотой мэдээ