Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаан хоёр Их аваргатай үргэлжиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-17 06:56:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё дуулиантай үргэлжилсээр байгаа бөгөөд энэ өдөр 72 дахь Ёкозүна Кисэносато зодог тайлах шийдвэрээ гаргасан юм.


Хоёр Их аваргатай үлдсэн энэ башёд хүч үзэж буй Озэки цолтнууд маш муу барилдаж байна. Хацү башёгийн 4 дэх өдрийн онцлох барилдаан Такакейшео, Митакэүми нар байж Митакэүми ёрикири мэхээр давсан юм.


Энэ өдрийн бас нэг сонирхолтой барилдаан бол Озэки Гойэдо Ичиножёо А.Ичинноров нар байсан бөгөөд нэлээд удаан тулж барилдсаны эцэст огт ухраагүй Ичиножёо давлаа. Гүржийн бөх Озэки Точиношин, Тамаваши Б.Мөнх-Оргилд уналаа. Иийхүү хоёр Озэки 4 дараалан уналаа. Харин Озеки Такаясү Точиозаныг давснаар 2 даваа, 2 унаатай байна.


Мэргэжлийн сумо бөхийн  71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Мёогирюүг ялж, даваа унаа нь 2:2 болов. Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ өдөр дахин өөрийн ур чадвараа харуулсан гайхалтай  барилдааныг хийж дэвжээний захад зайлж эргэн Хокүтофүжиг давлаа.

Холбоотой мэдээ