H1N1 вирүсээр нэг том хүн, хоёр хүүхэд хадварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-17 13:11:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт H1 N1вирусээр нэг том хүн, хоёр хүүхэд хадварласан нь тогтоогдон эмчлүүлж байна.

Тус аймгийн БОЭТ-өөс мэдээлж байгаагаар сорьцын шинжилгээгээр эдгээр хүмүүс А хүрээний H1 N1вирусээр өвчилсөн нь тогтоогдсон гэнэ. Шинжилгээг Улаанбаатар хот руу явуулж хариу нь гарч байгаа аж.

Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал гайгүй байгаа юм байна. Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор хүн амын хөдөлгөөн ихэсч байгаа тул иргэдийг амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Тухайн өвчин энгийн ханиад шиг шинж тэмдэг илэрдэг тул иргэд гэрээр эмчлэх гэж цаг алддаг байна. Тиймээс ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэйг зөвлөж байна.

Мөн тус аймгийн БОЭТөв ачаалал ихтэй байгаа учир 50 ортой дотрын тасагтаа энэ сарын 16-аас эхлэн 15 ор нэмж дэлгэжээ. Харин хүүхдийн тасагтаа өнгөрсөн оны 12 сарын сүүлээр мөн 15 ор нэмж, 41 ортой болгоод байгаа юм. 

Холбоотой мэдээ