Цэцэрлэг, сургууль шинээр байгуулах хүсэлтийг ирэх сарын 1-нээс хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-17 15:34:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газар шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг ирэх сарын 1-28-ныг хүртэл хүлээн авахаар болжээ. 

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлах шаардлагатай. 
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой юм. 

Холбоотой мэдээ