Сирийн асуудлаарх хэлэлцээний хоёр дахь үе шат өнөөдөр болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЖЕНЕВ. /TASS/. Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээний хоёр дахь үе шат Швейцарийн Женев хотод даваа гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистурагийн удирдан явуулах хэлэлцээ Сирийн Дераа хотод Засгийн газрын эсрэг мөргөлдөөн эхэлсний тав дахь жилийн босгон дээр маш эгзэгтэй мөчид эхэлж байгаа юм. Энэ мөргөлдөөн Ойрхи Дорнодын бүх бүс нутгийн хямралыг сэдрээсэн хурц хямрал болон даамжирсан билээ.
Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид ням гарагт Женевт хүрэлцэн ирсэн бөгөөд шууд бус хэлэлцээний гол хөдөлгөгч хүч нь Ерөнхийлөгч Башар Асадын хувь заяа болох нь эхний хийсэн мэдэгдлээс харагджээ.
“Женев-3” гэж албан бусаар нэрлэсэн энхийн хэлэлцээг де Мистура Швейцарьт бүр нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр эхлүүлэхийг оролдсон юм. Гэвч хоёр жилийн өмнөхтэй адил Сирийн сөргөлдөгч талууд анх хийсэн мэдэгдлийнхээ хүрээнд хэлэлцээ хийх чадваргүй байжээ.
Д.Жаргал