Төрийн соёрхолт дуучин Д.Болд Европын орнуудаар аялан тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-18 16:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт дуучин, Камертон хамтлагийн ахлагч Д.Болд ирэх сараас Европын орнуудаар аялан тоглолт хийхээр бэлтгэж байна.

Төрийн соёрхолт дуучин маань Европт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэх тоглолтоо ирэх сарын 8,9-нд Швед улсын Стокхольм хотоос эхэлнэ. Тэгээд дараа нь Англи, Франц, Бельги, Ирланд, Унгар, Чех, Австри, Герман, Швейцарь, Турк улсуудаар аялан тоглох юм байна. Дуучин Д.Болд 2018 онд 12 дахь цомгоо гаргаж, бие даасан "12 ертөнц" тав дахь тоглолтоо хийсэн юм.  

Холбоотой мэдээ