Бэлчээр муу байгаагаас өвс, тэжээлийн 60 хувийг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-22 16:38:31
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг Засгийн газрын 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвөлжилт, хаваржилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогоор сумдын нөөцөд 662.3 тн өвс тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 181.6 тн өвс тэжээлийн бэлтгэсэн юм.
Бэлчээр муу байгаагаас өвс, тэжээлийн 60 хувь, сум, аймгийн нөөцийн өвс тэжээлийн 25 хувийг зарцуулжээ. Нийт нутгаар цас багатай байгаа ч цас орвол өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж.

Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 4.2 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 7.4 хувь буюу 300 мянга гаруй толгойгоор буурсан дүн бөгөөд "Өнгөрсөн онд малчид өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй төлөв байдлаас үүдэн мал сүргээ онд мэнд оруулах зорилгоор хээлтүүлэгч мал бага тавьсан, мал болон малын түүхий эд өндөр ханштай байснаас шалтгаалан эдийн засгийн эргэлтэнд нэлээд оруулсантай холбоотой" болохыг албаныхан хэлсэн юм.

Холбоотой мэдээ