Польшийн Ерөнхийлөгчийн онгоц төлөвлөсөн халдлагад өртсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-03-14 16:06:48

Польшийн Батлан хамгаалахын сайд  Антони Мацаревич 2010 оны 4 дүгээр сард  ОХУ -ын Смоленскт осолдсон Польшийн ерөнхийлөгчийн онгоцыг  төвлөвлөсөн халдлагад өртсөн  хэмээн мэдэгджээ.

Энэ тухай  ВВС уламжлав. Тэрээр ерөнхийлөгч Лех Качиньскийн онгоц газарт унахаасаа өмнө агаарт дэлбэрсэн гэжээ. Тэр Улсын аюулгүй байдлын албанаас ангид өөрийн мөрдөх ажиллагаа явуулсан гэж мэдэгджээ. 

Тэр үед Польшийн  ерөнхийлөгч Лех Качиньски, түүний  эхнэр болон Польшийн өндөр албан тушаалын 96 хүн бүгд амь үрэгдсэн юм.  Олон улсын Нисэхийн байгууллагын хийсэн дүгнэлтээр, Польшийн ерөнхийлөгчийн онгоц нисэх  багийнхны  алдаатай шийдвэрийн улмаас осолдсон гэж гарсан байдаг. Өнөөдөр   ОХУ-ын Төрийн дум Польшийн Батлан хамгаалах сайдын энэхүү мэдэгдлийг “солиорол” хэмээн мэдэгдэв.

Москва хот. А.Огторгуймаа          

Холбоотой мэдээ