Монголын адуучин Германд морь сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-28 17:43:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын гуравдугаар багийн иргэн, адуучин К.Наурызбек ХБНГУ-ын Баден-Вюртемберг мужид морь сургахаар явжээ.

"Aлтай экспедишин" компанийн захирал Б.Бекболатын тайлбарласнаар, Герман Улсын иргэн Петр Рольф гэдэг хүн Монгол Улсад олон удаа ирж морин аялал, явган аялал хийдэг аж. Тэрээр 1990-ээд оноос эхлэн Монголоос хориод адуу  Герман руу авчээ. Эдгээр адуу одоо хүртэл тэндхийн зарим амьтны хүрээлэн болон тухайн хүний өөрийнх нь эзэмшилд байгаа гэнэ. Харин эднийг сургах шаардлага гарсан тул Петр Ролфийн зүгээс "Aлтай экспедишин" компанид захиалга өгч, К.Наурызбекийг ажиллуулахаар болсон байна. 

К.Наурызбекийн хувьд өнгөрсөн оны есдүгээр сард "Aлтай экспедишин" компанийн Сагсай суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" арга хэмжээний үеэр зайдан морь сургах тэмцээнд оролцон тэргүүн байрны шагнал хүртэж байжээ. Түүний хувьд Германд гурван долоо хоног ажиллах ажээ.

Холбоотой мэдээ