Сум хөгжүүлэх сангийн 100 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-29 11:17:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын ИТХ-ын Тэргүүлэгчид Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн байдалтай танилцаж, сангийн хөрөнгийг хугацаанд нь үр өгөөжтэй ашиглуулах, зээлийн эргэлтийг сайжруулах арга хэмжээ авчээ.

Тус суманд сум хөгжүүлэх сангаас зээл аваад хугацаандаа төлөгдөөгүй 108,8 сая төгрөгийн зээл байгаа аж.

-Сум хөгжүүлэх сангаас зээл аваад эргэн төлөлтийн хугацаа нь хэтэрсэн, эвлэрлийн гэрээ байгуулаад хэрэгжүүлээгүй 15 иргэнтэй уулзаж, зээлийг төлүүлэх баталгаа авсан. Зээлээ хугацаанд нь төлөөгүй иргэдийг хуулийн дагуу арга хэмжээ авах талаар мэдэгдлээ. Цаашид сумын ИТХ-аас Сум хөгжүүлэх сангийн зээлийг хугацаанд төлүүлэн эргэлтэд оруулж, зээл хүссэн иргэдэд олгохоор ажиллаж байна гэж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батхуяг ярилаа.

Холбоотой мэдээ