Ташаа мэдээллийг шалгуулахаар Тагнуулын байгууллагад ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-29 12:06:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  “Орхон аймагт мялзан өвчнөөр үхсэн гахайн толгойг ухаж гарган хиамны үйлдвэрт ашиглаж байна” гэсэн утга бүхий мэдээлэл тархсаныг аймгийн ОБГ, МХГ,  ХХААГ-аас эсэргүүцэж худал, ташаа хэмээн мэдэгдэж, уг мэдээллийг шалгуулахаар Цагдаа, Тагнуулын байгууллагад ханджээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр гарсан “Ажлын хэсэг”  мялзан өвчнөөр үхсэн гахайг хогийн нэгдсэн цэг дээр булж байгаа бөгөөд үүнийг Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөллүүд хамтран гүйцэтгэж байгаа юм. Мөн хогийн цэг рүү зорчиж байгаа авто машин бүрийг Цагдаагийн байгууллага шалгаж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд иргэдийг зорчуулахгүй байх арга хэмжээ авч байна.  Уг ажлыг гүйцэтгэхэд төрийн байгууллагын 60 гаруй албан хаагч ажиллаж байгаа ажээ. Гэтэл иргэдийг төөрөгдүүлэх, айдаст автуулах ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд хурдтай тархсан тул уг мэдээллийг түгээсэн, анх мэдээлсэн иргэдийг хуулийн байгууллагынхан шалгаж хариуцлага тооцохоор боллоо.

Ер нь сүүлийн үед нийгмийн сүлжээнд худал болон баттай эх сурвалжгүй мэдээллийг санаатайгаар тараах  тохиолдол ихсэх болсон тул иргэд төөрөгдөлд автахгүй байх, мэдээллийн эх сурвалжийг нягтлах хэрэгтэй хэмээн хуулийн байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ