Гадаа олон цаг байх нь ойрын хараа муудахаас сэргийлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2015-09-17 15:14:43

ВАШИНГТОН. /Xinhua/. Гадаа илүү олон цаг байх нь хүүхдүүдийн  ойрын хараа  муудах эрсдлийг буруулдаг байж магадгүй болохыг Хятадын судлаачдын явуулсан судалгааны тайлан харууллаа.

Америкийн Эрүүл мэндийн холбооны сэтгүүлд судалгааны тайланг нийтэлжээ. Судалгаанд БНХАУ-ын Гуанжоу хотын 12 бага сургуулийн нэгдүгээр ангийн 1800 орчим хүүхдийг хамруулжээ.

Сурагчдын тал хувийг сургууль дээр нь өдөрт ердийнхөөс 40 минут илүү удаан гадаа байлгажээ. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ хичээлийнх нь дараа, ялангуяа, амралтын өдрүүд болон баяраар гадаа илүү удаан байлгасан аж.

Харин үлдсэн тал хувь болон эцэг, эхчүүд нь ингэж гадаа удаан байлгүй, ердийнх шигээ л байжээ.

Судалгаа гурван жил үргэлжилжээ. Ингээд гадаа илүү олон цаг өнгөрүүлсэн хүүхдүүдийн 30.4 хувийнх нь, нөгөө бүлгийн хүүхдүүдийн 39.5 хувийнх нь ойрын хараа муу байгааг тогтоосон байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд