Малын долоон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-15 11:06:54

Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэсээс аймгийн хэмжээнд голомтлон гардаг долоон төрлийн халдварт өвчин буюу шөвөг яр, сахуу, дуут хавдар, сохор догол зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Мал төллөж эхэлсэнтэй холбоотой ишигний шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх 350 мянган тунг татан авч сумдын мал эмнэлгүүддээ нийлүүлээд байгаа аж. Малчид иргэддээ анхааруулахад урьдчилан сэргийлэх тарилгаа өөрсдийн харъяалдаг мал эмнэлгээс үнэгүй авах юм байна. “Бусад урьдчилан сэргийлэх тарилгууд хугацаат төлөвлөгөөний дагуу хийгдэнэ” гэж Өмнөговь аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Г.Мөнхчулуун ярьсан юм.  

Өнгөрсөн 2015 онд гурван төрлийн халдварт өвчнөөр 588 мал өвчилж 14 мал хорогдож, 574 мал нь эрүүлжсэн гэсэн дүн мэдээтэй байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ