Дэлхийн шилдэг эмэгтэй боксчдын чансаанд манай 4 тамирчин багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-30 15:02:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын үндэсний шигшээ багийн гишүүн эмэгтэй боксчдоос Дэлхийн шилдэг эмэгтэй боксчдын чансааны 3, 14, 25, 26 дугаарт тус тус эрэмблэгдсэн байна.


Тухайлбал, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр "Хангарьд" болон "Зевс" боксын клубын тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг 875 оноотой гуравдугаарт, "Монгол эрч" клубын тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Жаргалан 325 оноотой 14 дүгээрт, "Ширэн бээлий" клубын тамирчин ОУХМ М.Мягмаржаргал 50 оноотой 25 дугаарт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа 25 оноотой 26 дугаарт тус тус энэхүү дэлхийн чансаанд бичигджээ. 

Холбоотой мэдээ