Налайх жишиг дүүрэг болон хөгжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-30 16:42:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Налайх жишиг дүүрэг болж хөгжих ёстой. Бидэнд хийх ажил их байна” гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ. Тэрбээр өнөөдөр Налайх дүүргийн удирдлага ахмадуудаа хүлээн авах уулзалтад оролцсон юм.

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтсан хүндэтгэлд оролцсон НИТХ-ын С.Амарсайхан, “Дүүргийн удирдлага ахмадуудаа хүндэтгэж, санал бодлыг сонсож буйд талархаж байна. Улирч буй он Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, тэр дундаа олон нийтийн аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, ажлын байрыг бий болгоход анхаарсан жил байлаа. Энэ онд мөн олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Төлөвлөснөө биелүүлэх боломж, чадвар бидэнд бий" хэмээв.

Тус дүүрэгт 3000 гаруй өндөр настан аж төрж байна. Дүүргийн удирдлага ахмадуудад зориулсан үйлчилгээгээ сайжруулж байгаа аж. Өнгөрсөн онд Ахмадын сувиллын ашиглаагүй удсан барилгыг засаж, тохижуулан өндөр настнуудаа ээлжээр амраажээ. Энэ жил ахмадууддаа чиглэсэн ажлаа өргөн цар хүрээгээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ