Халз мэтгэлцээнийг ТВ-5 телевизээр нэвтрүүлнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-15 12:58:45

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээнийг ТВ-5 телевиз нэвтрүүлэх эрх өгчээ.

О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хаалт, Хөгжлийн сангийн тухай хуулийн төслүүдийг Засгийн газар яагаад дэмжээгүй учраа тайлбарлахыг шаардаад байгаа. Тэрбээр энэ тухайгаа өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд зарлаж, гуравдугаар сарын 12-нд халз мэтгэлцээнийг явуулахаар төлөвлөсөн байсан. Гэвч Ерөнхий сайд тодорхой хариу өгөөгүй учир мэтгэлцээнээ энэ сарын 23 хүртэл хойшлуулаад байгаа юм.

Харин өнөөдөр тэрбээр дахин мэдээлэл хийж, халз мэтгэлцээнийг нэвтрүүлэх эрхийг ТВ-5 телевиз өгсөн гэдгийг мэдэгдэв. Мөн энэ удаад Ерөнхий сайдаас асуух асуултыг бүх ард түмнээс авах гэж байгаагаа хэлэв. Тэрбээр “Халз мэтгэлцээнийг нэвтрүүлэх телевиз бэлэн болчихлоо. Одоо Ерөнхий сайд ирэх л үлдлээ” гэлээ.

Хэрэв халз мэтгэлцээний урилгыг Ерөнхий сайд хүлээж авахгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд нээх УИХ-ын Хаврын чуулганаар хариулт авна гэж мэдэгдээд байгаа юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ