ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг гишүүнийг нэр дэвшүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан гишүүн, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг гишүүнийг нэр дэвшүүлэх болжээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдад нэр дэвшүүлэх
саналыг МАН-ын дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулсан
бөгөөд гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ.
БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ё.Баатарбилэг нь 1991 онд Цэцэрлэг хотын 8
жилийн дунд сургууль, 1993 онд Цэцэрлэг хотын 2 дугаар дунд сургуулийг төгссөн
байна. Мөн 2002 онд МУИС-ийг нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич
мэргэжлээр дүүргэж, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын
зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт,
ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮ-ийн сайдын
зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай
аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.
Харин ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгалан 1989 онд Алтай хотын 10
жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсч, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах
хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад
албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн байна. Тэрбээр, 1995-1999 онд Монгол
Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2003 онд “World Trans”,
2003-2005 онд “Улаан бутан”, 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” компани, 2008-2016
онд “Мишээл групп”-т ажиллаж байна. Мөн 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос
Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.