МҮЭ-ийн “Мөнхийн сан” шагналын эздийг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-02-02 14:25:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭ-ийн ахмад ажилтан, МУСГЗ 3.Гончигжавын нэрэмжит “Мөнхийн сан”-гийн анхны шагналыг 10 иргэнд олголоо.  

МҮЭ-ийн байгууллагад олон жил ажилласан, ҮЭ-ийн хөдөлгөөнийг өргөжүүлэн бэхжүүлэх, соёл, үнэт зүйлийг эрхэмлэх, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, сонгуульт ажил болоод нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад энэхүү шагналыг гардуулав.

Тус шагналаар ҮЭ-ийн ахмад зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, Тээвэр холбоо газрын тосны  ажилтны ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан, Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан, Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбооны дарга Б.Батчулуун, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Л.Дамдин, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан С.Намнансүрэн, Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, МҮЭ-ийн ахмад ажилтан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Г.Очирбат, Барилгачдын ҮЭ-ийн холбооны нягтлан бодогч Н.Таня, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Ч.Чойж нарыг шалгаруулж, энгэрийн тэмдэг, батламж, нэг сая төгрөгөөр урамшуулсан юм.


Б.Дэнзэнсамбуу

Холбоотой мэдээ