Сири улсаас цэргүүдээ татах амлалтаа биелүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-04 11:02:24

АНКАРА. /РИА Новости/. Сири улсаас цэргүүдээ татах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амлалт ойрын хугацаанд хэрэгжинэ гэж үзэж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.


“АНУ Евфрат мөрний зүүн хэсгээс явна гэж Д.Трамп мэдэгдсэн. Энэ амлалтаа ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Бид аюул дор амьдрахыг хүсэхгүй байгаа бөгөөд аюулыг утсгахад шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байна. Бид нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Сирийн улс төрийн нэгдмэл байдлыг хадгалан авч үлдэхийг дэмжиж байна. Сирийн хойд нутгийн буферийн бүсийг Турк хянах ёстой. Бид энэ бүсийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно” хэмээн тэрбээр “TRT” телевизэд ярилцлага өгөхдээ хэлжээ.

Холбоотой мэдээ