Беларусь Улсын зээлээр ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 17:16:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол, Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах 50 сая еврогийн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр” нь нийт долоон жилийн хугацаатай хэрэгжих юм. Зээлийн хүү жилийн 0.78 хувийн хүүтэй байх бөгөөд эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 50 сая еврогийн зээлээр хоёр төсөл хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцууллаа.

Уг асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-нд, Төсвийн байнгын хороо өнөөдөр хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ