Их найрагчийг эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах захирамж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-06 10:03:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай өчигдөр буюу шинийн нэгний өдөр таалал төгсөж, Монголын утга зохиолд хүнд гарз тохиолоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл илэрхийлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг ЗГХЭГ-аас байгуулах захирамж гаргалаа.

Холбоотой мэдээ