Хилийн боомтууд маргаашнаас ажиллаж эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-02-07 14:54:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу хоёрдугаар сарын 8-наас эхлэн нээгдэж ажиллана. 

Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор хоёрдугаар сарын 5,6,7-ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд хоёр улсын хилийн автозамын боомтуудыг хаагаад байсан юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц сар шинийн баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчиж байна.

Холбоотой мэдээ