“Нарантуул” зах хоёрдугаар сарын 13-наас, “Да Хүрээ” 9-нээс ажиллаж эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-02-07 16:27:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийн дагуу хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-6-нд амраад өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 7-ноос ердийн цагаар ажиллаж эхэлж байна.

Худалдаа, үйлчилгээний бусад байгууллагын ажиллах цагийн хуваарийг танилцуулбал, “Номин холдинг”-ийн хүнсний салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-нд амарч, хоёрдугаар сарын 6-нд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, 7-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний супермаркетуудаас хоёрдугаар сарын 7-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарч, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Оргил супермаркетууд: Бүх салбар хоёрдугаар сарын 7-ноос энгийн цагийн хуваариар ажиллана. “Боса” сүлжээний дэлгүүрүүд мөн хоёрдугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана. “Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“И-Март” их дэлгүүр шинийн 6.7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


“Нарантуул” худалдааны төв  хоёрдугаар сарын 4-ийг дуустал амрахгүй ажиллаж,  хоёрдугаар  сарын 5–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.


“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 9-ний өдрөөс,“Барс” 1, 2 худалдааны төвүүд мөн шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 11-нийг дуустал амарч, 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Да хүрээ” авто худалдааны төв хоёрдугаар сарын 8-ныг дуустал амарч, хоёрдугаар 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг мөрдөн ажиллана.


Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн болон хотын доторх болон хот орчмын 89 чиглэлд их багтаамжийн 700 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, шөнийн тээврийн үйлчилгээний нэг чиглэлд, нийт 710 автобус үйлчилгээнд ажиллаж байна. Гэвч хотын гэр хороолол болон нийслэлээс гарах, орох чиглэлд түгжрэл, хөдөлгөөний ачаалал ихтэй байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн автобусууд тогтмол цаг, чиглэлийн хуваариар явахгүй байна гэсэн гомдол их ирэх болжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой аж.

Холбоотой мэдээ