АНУ-д бугыг зомби болгож хувиргадаг аюултай өвчин гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-02-09 13:30:27

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/ . Буга, хандгай тусдаг өвчин АНУ-ын 24 муж улсад, мөн Канадын хоёр мужид бүртгэгдсэн тухай  тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв мэдээллээ гэж “Daily Mail” сонинд  бичжээ.


Уг өвчин тархи, нугасанд нөлөөлж, их хэмжээгээр жин хасахад хүргэдэг бөгөөд амьтад чиг баримжаагаа алдаж, амьтны түрэмгий зан авирыг нэмэгдүүлдэг аж. Өвчний вирусээр халдварласнаас хойш анхны шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн жил шаардагддаг байж магадгүй байна.


Энэ өвчний халдвар авсан амьтдыг нүдээр харсан хүмүүсийн ярьснаар, тэдгээр амьтад зомбитой үнэхээр адилхан болж байгаа аж. Уг өвчнийг анх 40 жилийн өмнө зэрлэг байгальд илрүүлж байжээ.

Холбоотой мэдээ