Сенатч Элизабет Уоррен Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-02-10 13:51:03

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөхөөр болсон тухайгаа Сенатч Элизабет Уоррен бямба гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр энэ тухайгаа Массачусетт муж улсын Лоуренс хотод болсон арга хэмжээний үеэр мэдэгдэв.


Э.Уоррен эдийн засгийн тэгш байдал, Засгийн газрын хариуцлагатай байдал болон том корпорациудын зохицуулалт зэрэгт гол анхаарлаа хандуулах ажээ.


Тэрбээр хэлэхдээ, Вашингтоны засаг захиргааны хяналтыг баян чинээлэг хийгээд энэ төрлийн хүмүүстэй холбоотой хүмүүсээс авч, хамааралтай хүмүүсийнх нь гарт буцааж өгөх цаг нь ирсэн гэжээ.


Эдүгээ 69 настай Э.Уоррен нь 2013 оноос хойш Сенатын танхимд Массачусетт муж улсыг төлөөлсөн ба өнгөрсөн оны 11 дүгээр сард улиран сонгогдсон билээ.


Ирэх онд болох сонгуульд Ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөх Ардчилсан намаас нэр дэвших хүмүүсийн жагсаалтад Э.Уорренээс гадна Калифорни муж улсын сенатч Камала Харрис, Нью-Жерси муж улсын сенатч Кори Букер болон Нью-Йорк муж улсын сенатч Кирстен Гиллибренд зэрэг сенатч багтаж байна.

Холбоотой мэдээ