Мүн Жэ Ин, Д.Трамп нар АНУ-БНАСАУ-ын уулзалтын талаар зөвлөлдөнө

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-02-11 11:40:17

СӨҮЛ. /Xinhua/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар БНАСАУ-АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын талаар зөвлөлдөнө гэж БНСУ-ын төрийн тэргүүний Хөх ордноос мэдээлэв.


Хөх ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Ким Юи Кеумын мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нар БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалтын талаар ойрын хугацаанд хэлэлцэх бөгөөд тодорхой товын талаар бэлтгэл ажил дууссан үед мэдэгдэх ажээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ сарын эцсээр Вьетнамын нийслэл Ханой хотноо уулзахаар тохиролцсон юм. Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний анхны уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон билээ.


Өнгөрсөн долоо хоногийн эхээр БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун дээд хэмжээний хоёр дахь уулзалтын талаар БНАСАУ-ын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхээр Пёньянд айлчилсан юм.

Холбоотой мэдээ