Сайжруулсан зуух нийлүүлэх компанийн үнийн саналыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-16 08:55:14
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг агаарын бохирдыг буруулах ажилдаа энэ жил 500 сая төгрөг зарцуулна. Үүний 300 сая төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 200 сая төгрөгийг орон нутаг гаргаж байгаа ажээ. Эл мөнгийг утаагүй зуух олгох  болон ногоон байгууламж нэмэгдүүлэхэд  зарцуулна.

Орхон аймгийн агаарын бохирдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор гэр хорооллын багуудаа бүсчилж хуваасан. Үүнээс хамгийн их утаатай Цагаанчулуут, Булаг, Баянбулаг багт  сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр олгосон. Харин өнгөрсөн жилээс Наран багт зуух олгосон бол энэ жил Уртын гол, Рашаант багийг сонгожээ. Сайжруулсан зуухыг гурав, дөрөвдүгээр сараас олгох гэнэ. Иймд  Орхон аймгийн БОАЖГ сайжруулсан зуух нийлүүлэх дөрвөн компаний үнийн саналыг судалж байгаа ажээ. Дээрх хоёр багт 1720 өрх байдаг юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ