Айлаас эд зүйл хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Айлын гэрт нууцаар орж, хулгайлсан эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт өгдөг дөрвөн этгээдийг илрүүлсэн тухай НЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мэдээллээ.
Дээрх этгээд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-ноос энэ сарын
дөрөвнийг хүртэл нийт 24 айлын гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан нь урьдчилсан
байдлаар тогтоогджээ.
Тэдэнд ЭХТА-ийн 17.1, 17.2.1-д зааснаар, бусдын тусгайлан хамгаалсан орон байрт нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна.
Дашрамд дурдахад, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс он гарснаас хойш 18 холбогдогчтой, 140 гаруй
сая төгрөгний хохиролтой 205 хулгайн хэрэг илрүүлэн шалгаж байна.