ШЕЗ-ийн гишүүнээр Э.Батбаярыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-13 15:10:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн гишүүнээр өнөөдөр томилов.

ХЗДХЯ-наас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаяр гишүүнд ШЕЗ-ийн дарга, профессор Н.Лүндэндорж баяр хүргэж амжилт хүслээ.



Э.Батбаяр нь 2000 онд МУИС-ийн Хууль зүйн магистрын зэрэг дүүргэж, 2005 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалжээ. Тэрбээр УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, "Чингисийн хууль" нөхөрлөлийн гишүүн, өмгөөлөгч зэрэг албыг хашиж байжээ.

Холбоотой мэдээ