Казахстаны компанийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАСТАНА. /Kazinform/. Казахстаны Дорнод-Казахстан мужийн засаг захиргааны тэргүүн Монголд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатартай уулзжээ.
"Уулзалтын явцад талууд тээвэр болон автомашин үйлдвэрлэлийн салбарын хоёр талын хамтын ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, «БИПЭК АВТО-АЗИЯ АВТО» холдингийн бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлэх асуудлыг хөндөнө" гэж Дорнод-Казахстан мужийн засаг захиргааны тэргүүний албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Тус мужийн засаг захиргааны тэргүүн Даниал Ахметов урьд нь ийм хэлэлцээг Азербайжаны Ерөнхий сайд Артур Раси-Задетэй, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Олег Панкратовтой болон Тажикистаны шадар сайд Азим Ибрахимтай хийж байсан байна.
Д.Жаргал