“Дөл” цэрэг спортын тэмцээнд Баяндалай сумын баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:59:19

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтаж, сурагчдад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, бие бялдарын өв тэгш хүмүүжил, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, батлан хамгаалах бодлого, зорилт эр цэргийн албаны онцлогийг сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг цэрэг спортын Дөл тэмцээн Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167-р ангид амжилттай болж дүнгээ гаргалаа.

Хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд төвийн 12 жилийн сургуулиуд болон политехникийн коллеж, Баяндалай, Ханхонгор Цогтцэций сумын сургуулийн нийт 70 гаруй сурагчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон юм. Багууд тасгийн мэндчилгээ, гэрийн даалгавар, жагсаалын үзүүлэх тоглолт, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, цэргийн 16 тоот гимнастикийн 1,2-р дасгал, биеийн тамирын нормативын тэмцээн, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр өрсөлдөж ялагчаа тодрууллаа.

Ийнхүү багийн нэгдсэн дүнгээр Баяндалай сумын “Хилчин клуб”-ын баг тэргүүлсэн бол хоёрдугаар байранд Оюуны мэлмий 4-р сургуулийн баг харин гутгаар байранд политехникийн коллежийн баг тус тус орлоо.

                                                                                       Өмнөговь аймаг Н.Золбаяр

 

 

Холбоотой мэдээ