Зорилтот бүлгийн өрхтэй ажиллах арга зүйн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-15 10:18:42

Төв /МОНЦАМЭ/.  Тус аймгийн 6 багийн Засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг оролцуулсан арга зүйн сургалт өнөөдөр Зуунмод сумын төвд эхэллээ.

Уг сургалт аймгийн хэмжээнд бүх сумдыг хамран явагдах бөгөөд эхний ээлжинд Зуун мод сумын 6 багийн Засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг хамруулжээ. Сургалтыг ХХҮ-ний газрын мэргэжилтэн Х.Болормаа явуулж, газрын дарга Д.Батцэцэг болон хэлтсийн дарга Н.Даваадорж нар ажиллах чиглэл өгсөн юм.

Сургалтын зорилго нь 2019 онд зорилтот бүлэгт хамрагдах өрхийг хэрхэн сонгох, хамрагдсан өрхтэй хэрхэн, яаж ажиллах талаар аргачлалыг танилцуулж, зорилтот бүлгийг хэрхэн үнэлэх талаар зөвлөмж өгөх аж. Нэг өдрийн богинохон сургалт, зөвлөмжийг аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас санаачлан зохион байгуулж байна.

Энэ ажил "Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг гэнэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр 1940 өрхийн амжиргаанд ахиц дэвшил гарна хэмээн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Батцэцэг мэдээллээ.



Холбоотой мэдээ