Хадгаламж эзэмшигчдийн нэг хүрэхгүй хувь нь нийт хадгаламжийн 22 хувийг эзэмшиж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-14 16:33:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийн банканд хадгалуулсан хадгаламж өнгөрсөн оны жилийн эцсийн мэдээгээр 105,3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 21,6 тэрбумаар өссөн байна.

Аймгийн хэмжээнд хадгаламж эзэмшдэг 57706 иргэн байгаагаас 65,9 хувь нь буюу 38041 иргэн нэг сая төгрөг хүртэл хадгаламжтай ажээ. Эдгээр иргэдийн хадгалуулсан мөнгө 10,8 тэрбум төгрөг буюу нийт хадгаламжийн 10,3 хувийг эзэлжээ.

Мөн 10116 иргэн нэгээс таван сая төгрөг хүртэл хадгаламжтай, 5621 иргэн таваас 10 сая хүртэл, 836 иргэн 10-20 сая, 774 иргэн 20-100 сая, 318 иргэн 100-гаас дээш сая төгрөгийн хадгаламжтай аж.

100-гаас дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн тоо нийт хадгаламж эзэмшигчдийн 0,5 хувийг эзэлдэг ч нийт хадгаламжийн 22 хувийг буюу 23,1 тэрбум төгрөг эзэмшдэг байна.

Холбоотой мэдээ